Онцлох мэдээ:              8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй  Ховд гол, Увс нуурын савын Хахираа, Чигж Хэнтий нуруунаас усжих Балж, Улз, Хэрлэн голууд үерийн түвшинг 5-60 см даван үерлэж байгаа бол Хэнтий нурууны Онон гол Дадал сум, Хүдэр гол Хүдэр сум, Ерөө гол Шаамар сум Дулаанхаан тосгон, Туул гол Лүн сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-20 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. Цаашид нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгаа  тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-08-12

Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-06-29 14:26:54

Хэвлэх

Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ

River water level and discharge forecast

          Монгол орны хэмжээнд хур борооны үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг боловч  энэ жилийн хувьд агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу байхтай уялдаад ихэнх гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага болон түүний орчим байх төлөвтэй байна. Тухайлбал: Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий,  Хангай нурууны арын Идэр, Чулуут, Суман, Орхон болон Сэлэнгэ мөрний эх болон дунд хэсэг мөн түүнчлэн Хэнтий нуруунаас эхтэй Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон Хэрлэн зэрэг голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-60 см бага  байна. Харин Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Турган, Сагсай, Харбут  зэрэг мөсөн голоос эхтэй гол мөрний хувьд олон жилийн дунджаас ахиу байх хандлагатай байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа хэдийч 7 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн эх болон  2 дугаар арав хоногт төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын болон аадар бороо орох төлөвтэй тул  гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давах төлөвтэй байна. Мөн түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай  сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

               Зарим томоохон гол мөрний 7 дугаар сард ажиглагдах усны түвшин, урсацын хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэд үзүүлэв.

Зарим томоохон гол мөрний 2020 оны 7 дугаар сарын усны түвшин ба урсацын прогноз

 

 

7 дугаар сарын олон жилийн

   7 дугаар сард ажиглагдах

Д/д

Гол – харуулын нэр

дундаж

өнгөрөлт,м3

дундаж

 

 

түвшин,см

өнгөрөлт,м3

хамгийн их

хамгийн бага

түвшин, см

өнгөрөлт,м3

1

Сэлэнгэ мөрөн - Хялгант баг

276

538

1294

286

215

163

2

Сэлэнгэ мөрөн - Зүүнбүрэн сум

252

422

1252

178

220

175

3

Эг гол - Эрдэнэбулган сум

232

40.8

132

7.71

200

19.0

4

Дэлгэрмөрөн – Мөрөн сум

197

82.9

258

19.3

160

35.0

5

Бэлтэс гол – Баянзүрх сум

358

7.29

29.5

0.81

315

0.25

6

Идэр гол – Зүрх баг

169

44.0

387

18.0

150

37.7

7

Орхон гол – Орхон сум

210

118

719

16.3

150

49.1

8

Орхон гол – Сүхбаатар сум

261

240

626

81.9

200

135

9

Туул гол – Улаанбаатар хот

159

57.9

340

8.00

110

7.70

10

Тэрэлж гол – Тэрэлж сум

161

23.8

65.4

2.84

125

3.35

11

Ерөө гол – Ерөө сум

320

125

413

27.8

260

19.0

12

Хануй гол Эрдэнэмандал сум

278

18.2

60.4

2.20

230

1.35

13

Онон гол – Биндэр сум

178

75.8

202

19.8

125

25.0

14

Хэрлэн гол - Өндөрхаан сум

202

54.0

246

9.40

145

10.6

15

Халх гол – Сүмбэр сум

216

73.0

231

23.6

155

21.8

16

Богд гол – Улиастай сум

189

153

70.9

3.24

130

54.9

17

Түй гол – Баянхонгор сум

151

18.7

28.0

0.86

95

5.00

18

Завхан гол – Гуулин  сум

176

27.5

57.3

3.28

145

6.07

19

Ховд гол - Мянгад сум

193

156

622

131

235

215

20

Булган гол – Булган сум

214

17.1

33.7

2.64

200

12.6

Гадаргын усны судалгааны хэлтэс

2020-06-29

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Зарим гол мөрний 2020 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2020-08-06 180
Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ 2020-06-29 1198
Зарим гол мөрний 2020 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2020-05-28 1145
Зарим гол мөрний 2020 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2020-05-01 1135
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа-2020 2020-03-27 1259
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2020-03-20 2020-03-21 892
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2019 2019-09-25 10574
Зарим гол мөрний 2019 оны 9 дугаар сарын урсацын прогноз 2019-08-29 4027
Зарим гол мөрний 2019 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2019-07-31 4500
Зарим гол мөрний 2019 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2019-06-28 4561
Зарим гол мөрний 2019 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2019-06-02 4487
Зарим гол мөрний 2019 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2019-04-26 2874
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2019-03-27 2527
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2019-03-14 2217
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2018-09-24 5205
Зарим гол мөрний 2018 оны 9 дүгээр сарын урсацын прогноз 2018-08-30 2527
Зарим гол мөрний 2018 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2018-07-31 4033
Зарим гол мөрний 2018 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2018-06-29 4015
Зарим гол мөрний 2018 оны 6 дүгээр сарын урсацын прогноз 2018-05-23 4093
Зарим гол мөрний 2018 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2018-04-25 3986
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2017-06-27 7230
Зарим гол мөрний 2017 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2017-04-04 5387
Хаврын шар усны үер /2017-04.04/ 2017-04-04 4977
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа - 2017 2017-03-22 4629
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз - 2016 2016-07-25 8785
Зарим гол мөрний 2016 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2016-03-22 7002
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2015-12-01 5911
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз 2014-11-28 4715

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөө шөнө  Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байн
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2020/08/12

14 цаг

21 69
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/12

20 68
O
CF
Бороо

11 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store